VISAM institute || - Pinterest сошиал медиа гэж юу вэ?
Даваа, 04 4-р сар 2016 00:00

Pinterest сошиал медиа гэж юу вэ?

Тус сайтын нэрний “P” үсэг нь pin буюу зүү гэдэг үгийг илэрхийлдэг бол “interest” нь сонирхол гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл Pinterest гэдэг нь “сонирхолтой зарлалын самбар” гэсэн утгыг илэрхийлдэг.

2010 оны гуравдугаар сард үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн. Одоо 70сая орчим хэрэглэгчтэй.

Facebook, Twitter -ийн хэрэглэгчдийн тоо өсөхийн хэрээр Pinterest -т оруулсан сонирхолтой мэдээллийг хүмүүс харилцан хуваалцах, түгээх болсон нь хэрэглэгчдийн тоо хурдан хугацаанд нэмэгдэхэд нөлөөлсөн. Хамгийн чухал нь хүмүүс өөрсдийнхөө сонирхолтой зураг, зурганд суурилсан мэдээлэл оруулахад хялбар байсан нь тус сайт-ын давуу тал болсон.

Энэ сайтыг ашиглан мөнгө олох, зар сурталчилгаа хийх гол эх үүсвэр нь тус сайтад оруулж байгаа зурагнууд нь сонирхолтой, өвөрмөц байж хүмүүсийн сонирхолыг татдаг. Өөрөөр хэлбэл, сайхан зүйлс дээр тулгуурлаж компаниуд бараа, бүтээгдэхүүнээ сурталчлах боломжийг олгосон. Энэ нь хүмүүст нэг талаар сайхан зураг харж сэтгэлийн таашаал авах, нөгөө талаар тухайн бүтээгдэхүүний талаарх ойлголтыг авдаг.

Гоёмсог өнгө үзэмжтэй зургууд нь бүсгүйчүүдэд ихээхэн таалагддаг байна. Тиймдээ ч өдгөө Pinterest -ийн идэвхтэй хэрэглэглэгчдийн 70 гаруй хувь нь охид, эмэгтэйчүүд болсон.

Бэгзжав Амгаланбаяр

VISAM институтыг үүсгэн байгуулагчдын нэг. Боловсрол, мэдээлэл технологийн салбарт 20-иод жил ажиллаж, байгаа бөгөөд DATABASE сургалтын төвийн багш, www.taniinom.mn вэб сайтын үүсгэн байгуулагч, ТУЗ-ын гишүүн. Тус вэб сайтын нийтлэгч, институтын зөвлөх багш.