VISAM institute || - Үнэгүй и-мэйл үйлчилгээний давуу болон сул тал
Баасан, 11 3-р сар 2016 00:00

Үнэгүй и-мэйл үйлчилгээний давуу болон сул тал

Yahoo!, Gmail зэрэг үнэгүй и-мэйлийн үйлчилгээ үзүүлдэг сайтууд бий. Таныг захидлаар харьцах сайхан боломжийг олгодог. Мөн дээрээс нь мөнгийг чинь хэмнэж, бас ч үгүй олон давуу талтай байна.

Хүртээмжтэй – Ямар ч компьютерээс холбогдон ашиглаж болдог учир та компьютерээсээ хол байгаа, интернетгүй байхад хүртэл энэ үйлчилгээ нь ашиглаж болдог. Хэрэв та нийтийн хэрэгцээний компьютер юмуу утасгүй интернэт орчинд орж байж и-мэйлээ шалгадаг, ингэхдээ өөрийнхөө хувийн мэдээллийг бусдад алдахаас айдаг бол үнэ төлбөргүй ийм и-мэйл хаягтай байх нь туйлын эрсдэлтэй зүйл байх болно.

Өрсөлдөхүйц давуу тал – ижил үйлчилгээтэй олон компаниуд үйлчлүүлэгчтэй болохын тулд захидлын багтаамж, спам шүүгч, вирусын хамгаалалт, үсгийн сайжруулсан фонд, график зэргээрээ өрсөлдөж байдаг.

Бусад онцлогууд  - хэрэглэгчидээ татахын тулд үнэгүй и-мэйл хаягаас гадна нэмэлт програм, үйлчилгээгээрээ өрсөлдөх болжээ. Үнэгүй и-мэйл хаяг нь таны үндсэн и-мэйл хаягт ирэх хэрэггүй спам-ийн тоог цөөлж өгдөг. 

Үнэгүй и-мэйлийн үйлчилгээнд ямар эрсдэл нуугдаж байна вэ? 

Үнэгүй и-мэйл хаяг нь олон давуу талтай ч, нарийн мэдээлэл явуулахдаа ашиглахад тохиромжгүй. Та үйлчилгээний хөлс гэж төлбөр төлөөгүй учраас таныг олон төрлийн халдлагаас хамгаалж, хамгийн сайн үйлчилгээг үзүүлэх албагүй. Имйээс та дараах эрсдэлтэй тулгарна:

Аюулгүй байдал – Хаяг руугаа нэвтрэн орох таны нууц үг болон захидлыг энгийн текст маягаар эсвэл нууцлал багатай илгээдэг нь хялбархан олз болно. Үйлчилгээ үзүүлэгч чинь SSL encryption- ыг санал болгож байвал ашиглаарай

Хувийн мэдээлэл – Та үйлчилгээ авч байгаадаа төлбөр төлөөгүй учраас тухайн үйлчилгээ олгогч байгууллага ямар нэгэн аргаар зардлаа нөхөх хэрэгтэй болно. Эдгээр аргуудын нэгэнд сурталчилгаа байрлуулах, юмуу таны мэдээллийг бусдад худалдах орно. Тийм учраас таны хувийн мэдээллүүд болох нэр, и-мэйл хаяг, утасны дэвтэр дээрх хаяг, танилцуулган дээрх ямар нэгэн хувийн чанартай мэдээлэл бусад байгууллагад очих эсэхийг сайтар нягтлан компаний хэрэглэгчийн хувийн мэдээллийн бодлогыг нь заавал судлаарай.

Найдвартай байдал – Хэдийгээр та ямар ч компьютерээс хаяг руугаа орж чадах ч гэлээ, орохыг хүссэн үед хаяг чинь нээгдэж байх эсэхийг сайтар нягтлаарай. Үйлчилгээ үзүүлэгчийнхээ үйлчилгээний нөхцөлтэй танилцсанаар таньд яг ямар үйлчилгээ үзүүлэх талаар тодорхой мэдээлэлтэй болох болно. Жишээлбэл: Хэрэв танд үзүүлэх үйлчилгээ дуусч, таны хаяг устгагдвал та өөрийн захиануудаа буцааж олж авч чадах уу? өөрийн компьютертээ захидлуудаа татаж авах боломжийг олгож байна уу? Мөн, үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас өөр цагийн бүсэд та очсон тохиолдолд таны захидал очих цагт тэдний сервер хөндлөнгөөс оролцох эсэхийг нь олж мэдэж болох юм. 

 

Бэгзжав Амгаланбаяр

VISAM институтыг үүсгэн байгуулагчдын нэг. Боловсрол, мэдээлэл технологийн салбарт 20-иод жил ажиллаж, байгаа бөгөөд DATABASE сургалтын төвийн багш, www.taniinom.mn вэб сайтын үүсгэн байгуулагч, ТУЗ-ын гишүүн. Тус вэб сайтын нийтлэгч, институтын зөвлөх багш.