VISAM institute || - Интернэтээс хэрхэн хайлт хийх
Баасан, 11 3-р сар 2016 00:00

Интернэтээс хэрхэн хайлт хийх

Бид интернетийг ашиглаад нэлээд хэдэн жил байна. Энэхүү агуу том мэдээллийн санг дэлхийн өнцөг булан бүрт байгаа интернет хэрэглэгчид бүрдүүлсэн байдаг. Мэдээллийн сангаас бид хэрэгтэй мэдээлэл, мэдлэгээ олж авах нь нэн чухал юм. Асар том мэдээллийн сангаас Google, Yahoo... зэрэг хайлтын системыг ашиглан хялбархан өөрийн хэрэгтэй зүйлийг олж авах боломжтой. Эдгээрээс хамгийн энгийн ашиглахад хялбар нь Google хайлтын систем юм. Тиймээс оновчтой хайлт хэрхэн хийх талаар авч үзье.

 

1. Энгийн хайлт: Нэг үгээр юмуу хэд хэдэн үг дараалан бичиж хайлт хийх. Нэг үгээр хайлт хийх бол хамгийн энгийн ойлгомжтой. Харин 2 буюу түүнээс дээш үгийн дараалал бичихэд үр дүнд нь уг үгнүүд дараалсан болон салж байрласан байдлаар илэрц илэрдэг. Харин та хайж буй зүйлээ “new technology” байдлаар хаалтанд бичвэл хайлтын үр дүнд энэ 2 үг дарааллан орсон илэрцүүдийг л харуулна. Мэдээж 2 биш түүнээс олон ширхэг үгийн хослол байж болно.

2. Тусгай түлхүүр тэмдэгтүүдийг ашиглах. Үүнд хэд хэдэн тэмдэгт бий. “+” тэмдэг, үүнийг ашигласнаар заавал байх ёстой утгыг агуулна. Жишээ нь “Harry Potter +3” гэж бичвэл гуравдугаар ангийг нь хайна. “-“ тэмдэг дээрх нэмэх тэмдгийн эсрэг утгатай ба энэ үг байх ёсгүй гэсэн утгыг агуулна. “~” тэмдэг, үүнийг ашиглан ижил утгатай үгнүүдээр нь хайна. Та ямар нэгэн юм хайхыг хүссэн боловч тэр үгнийхээ утгыг нь мэдэхгүй байгаа үед илүү тохиромжтой. “ОR” тэмдэг, үүнийг Boolean төрлийн үйлдэл гэдэг. Ихэнх тохиолдолд I гэж бичдэг.Амьдрал дээр "бол", "эсвэл" гэсэн утгатай. Жишээ нь Лондон юм уу Парис хотод амралтын газар хайж байгаа бол "vacation London OR paris" гэж хайх хэрэгтэй. Тооны интервал оруулах: Та ямар нэгэн тооны заагаар хайх боломжтой. Бичихдээ дээд доод хязгаарын дунд 2 цэгтэйгээр бичих хэрэгтэй. Жишээ нь "XBOX 360 $250..$300" гэж хайвал танд 250-300 долларын үнэтэй ХВОХ олдох болно.

3. Тусгай үгнүүд ашиглах "INTITLE" Энэ бол маш чухал түлхүүр үг. Тухайн хуудасны нэршил буюу title-д байх үгээр хайдаг. Хамгийн түгээмэл ашиглагддаг. Та уг түлхүүр үгийг ашигласнаар ямар нэгэн файлыг шууд татахаар олж авч чадна. Жишээлбэл ямар нэгэн дууг шууд татахаар хайя гэвэл "?intitle:index.of? mp3 (хамтлаг болон дууны нэр)" гэж хайвал та хүссэн дуугаа хайж олох боломжтой. Жишээ нь: MC Sniper хамтлагын "Gloomy Sunday" хэмээх дууг хайх хэрэг гарвал "?intitle:index.of? mp3 MC Sniper Gloomy Sunday гэж бичээд л хүссэн үедээ шууд татахаар олж авч болно. "INURL" URL буюу тухайн хуудас байрлаж буй интернет хаягыг нь тодорхойлж өгөх. Жишээ нь "inurl:andromeda" гэвэл url-д нь andromeda гэсэн үг орсон бүх сайтыг олно. Define: гэсэн комманд нь тухайн үгний олон хэл дээрх тодорхойлолт буюу тайлбарыг гаргаж ирнэ. Vvнийг словарь болон шинжлэх ухааны тайлбар толь ашиглалгvйгээр тухайн vгний олон хэлний тайлбарыг олоход ашиглана. Жишээлбэл: Define:USA товчилсон vгний Англи, Испани, Итали, Португали гэх мэт олон хэлээр тодорхойлолтыг vзэж болно.

4. Filetype: Энэхүү командыг єєрийн хүссэн єргєтгєлтєй файл, баримт хайхад хэрэглэнэ. Єргєн хэрэглэдэг MS Office-ийн Word ".doc", Excel ".xls" Powerpoint ".ppt" єргєтгєл, Adobe Acrobat Reader ".pdf гэх мэт тєрєл бvрийн файлыг хайж болох юм. Жишээлбэл: дипломын ажил filetype:doc гээд бичихэд тєрєл бүрийн сэдвээр MS Word дээр хийгдсэн дипломын ажлууд гарч ирнэ.

5. Site: комманд нь хайлтаа ямар єргєтгєлтэй сайтуудаас хайхыг тодорхойлно. Монголын сайт ".mn", боловсролын сайтуудаас хайх ".edu.mn", ".edu" гэх мэтээр хайх бєгєєд хайлтынхаа хvрээг хумьж оновчтой хайлт хийхэд тусална. Жишээлбэл: American college site:edu Хайлтын vр дvнд зєвхєн АНУ-ын боловсролын ".edu" єргєтгєлтэй коллежийн сайтуудыг харуулна.

6. In коммандын тусламжтай єєр нэгж хэмжээсүүдийг хооронд нь шилжүүлэн гаргаж болдог. Жишээлбэл: 3 miles in km Маилын хэмжээсийг километрт шилжvvлэх. 23 USD in Euros, 130 lbs in kg, 98.6 Fahrenheit in Celsius, 1 year in seconds гэх мэт.

Хайлтын системийн коммандын талаар дэлгэрэнгvй мэдээллийг http://www.googleguide.com/advanced_operators.html вэб хуудаснаас авч болно. Дээрх командуудыг зєвхєн Google, Yahoo үйлчилгээгээр хязгаарлахгүйгээр бусад хайлтын системvvдэд ашиглаж болдог. Мөн тооны нэмэх хасахаас эхлээд функцүүд ашиглан тоо бодож болдог. http://www.googleguide.com/help/calculator.html хэсгээс хайлтын системд хийж болох тооны vйлдлийн талаарх мэдээллийг аваарай.

Бэгзжав Амгаланбаяр

VISAM институтыг үүсгэн байгуулагчдын нэг. Боловсрол, мэдээлэл технологийн салбарт 20-иод жил ажиллаж, байгаа бөгөөд DATABASE сургалтын төвийн багш, www.taniinom.mn вэб сайтын үүсгэн байгуулагч, ТУЗ-ын гишүүн. Тус вэб сайтын нийтлэгч, институтын зөвлөх багш.