VISAM institute || - МЭДЛЭГ
Pinterest сошиал медиа гэж юу вэ? Даваа, 04 4-р сар 2016 00:00

Pinterest сошиал медиа гэж юу вэ?

Тус сайтын нэрний “P” үсэг нь pin буюу зүү гэдэг үгийг илэрхийлдэг бол “interest” нь сонирхол гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл Pinterest гэдэг нь “сонирхолтой зарлалын самбар” гэсэн утгыг илэрхийлдэг.

2010 оны гуравдугаар сард үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн. Одоо 70сая орчим хэрэглэгчтэй.

Facebook, Twitter -ийн хэрэглэгчдийн тоо өсөхийн хэрээр Pinterest -т оруулсан сонирхолтой мэдээллийг хүмүүс харилцан хуваалцах, түгээх болсон нь хэрэглэгчдийн тоо хурдан хугацаанд нэмэгдэхэд нөлөөлсөн. Хамгийн чухал нь хүмүүс өөрсдийнхөө сонирхолтой зураг, зурганд суурилсан мэдээлэл оруулахад хялбар байсан нь тус сайт-ын давуу тал болсон.

Энэ сайтыг ашиглан мөнгө олох, зар сурталчилгаа хийх гол эх үүсвэр нь тус сайтад оруулж байгаа зурагнууд нь сонирхолтой, өвөрмөц байж хүмүүсийн сонирхолыг татдаг. Өөрөөр хэлбэл, сайхан зүйлс дээр тулгуурлаж компаниуд бараа, бүтээгдэхүүнээ сурталчлах боломжийг олгосон. Энэ нь хүмүүст нэг талаар сайхан зураг харж сэтгэлийн таашаал авах, нөгөө талаар тухайн бүтээгдэхүүний талаарх ойлголтыг авдаг.

Гоёмсог өнгө үзэмжтэй зургууд нь бүсгүйчүүдэд ихээхэн таалагддаг байна. Тиймдээ ч өдгөө Pinterest -ийн идэвхтэй хэрэглэглэгчдийн 70 гаруй хувь нь охид, эмэгтэйчүүд болсон.

Тэмдэглэл: Энэ эссэ нь Силикон Хөндийн технологийн ертөнцийн алдарт үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч Paul Graham-н 2009 оны 9-р сард нийтлэсэн блогийн орчуулга болно. Миний стартап компаниудад зөвлөдөг хамгийн чухал зарчим бол энэ: Олон хүнд ядмагхан таалагдах юм хийснээс, цөөхөн хүнд дэндүү таалагдах юм хийсэн нь дээр байдаг. Үүнийг би Gmail-г бүтээсэн Paul Buchheit-с сурсан юм. Саяхан нэгэн сурвалжлагч надаас хэрвээ чи стартап-уудад 10 зөвлөгөө өгөх байсан бол юу юу байх байсан бэ гэж асуусан юм. Paul-н зарчим лав шууд нэг нь байсан.

Yahoo!, Gmail зэрэг үнэгүй и-мэйлийн үйлчилгээ үзүүлдэг сайтууд бий. Таныг захидлаар харьцах сайхан боломжийг олгодог. Мөн дээрээс нь мөнгийг чинь хэмнэж, бас ч үгүй олон давуу талтай байна.

Өчигдөр БНХАУ-ын Чун Чин хотын их сургуулийн оюутан гэр ахуйн цахилгаан хэрэгсэл болох хөргөгч, будаа агшаагч, ус буцалгагч зэрэг зүйлүүдэд зориулж WIFI цэнэглэгч бүтээснээ танилцуулсан байна. Чун Чин их сургуулийн автоматжуулалтын ангийн оюутан тэрээр сүүлийн 12 жилийн турш WIFI цэнэглэгч бүтээх ажилд хүч хөдөлмөрөө зарцуулсан бөгөөд сая нэг энэ бүтээл нь амжилттай болж олон нийтэд танилцуулсан байна. Тэрээр хэлэхдээ энэ бол дөнгөж эхлэл хүмүүс цаашдаа цахилгаан тэжээлийн утас хэрэглэх шаардлагагүй болно гэсэн үг гэжээ.

Нууцгүй цахим ертөнц Баасан, 11 3-р сар 2016 00:00

Нууцгүй цахим ертөнц

Цахим ертөнц гэрлийн хурдаар хүч түрж байна. Яг энэ үед дэлхий даяар шуугиан тарьсан үйл явдал өрнөж цахим ертөнцийн сайн, муу талыг илчилж орхилоо. Энэ бол Ассанжийн өдөөсөн дуулиан. Нуу­цыг задлахын тулд тэр нууцад нэвтэрсэн. Компьютер нууцыг хад­галагч биш гэдгийг бүгд мэддэг боллоо.

iBT TOEFL-ын Independent эссэ нь 185 сэдвээс эсвэл тэдгээртэй хамааралтай сэдэв ирдэг. Эссэний хэсэг дээрээ 30 оноогоо бүтэн авахыг хүсэж байна уу? Мэдээж шүү дээ. Тэгвэл одоо маш хэрэгтэй зөвлөмжүүдийг хүргэе.

1. Эссэний сэдэв 30 минутын турш компьютерийн дэлгэцэн дээр байсаар байх тул асуултаа 90-100 хувь ойлготлоо сайн унш. Гэхдээ хамгийн ихдээ 1 минут л уншина шүү.