VISAM institute || - БИДНИЙ ТУХАЙ

 

Бидний тухай

 

Монгол улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж, Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, мэдээлэл техник, технологийн хурдацтай хөгжил, түүнийг өөрийн ажил амьдралдаа зөв зохистой хэрэглэж сурах, дадах, өөрийн болгох, чадавхижуулах сургах зорилготойгоор тус институтаа байгууллаа.

Хувь хүн, бизнес, төрийн болон төрийн бус байгууллагууд шинэ технологийг оновчтой хэрэглэх нь улс орны хөгжил, эдийн засгийн томоохон түлхүүр юм.

Манай байгууллага нь боловсрол, IT технологийн салбарт ажиллаж байгаа туршлагатай, залуу, шинэлэг, эрч хүчтэй, шинийг эрэлхийлэгч, чадвартай хамт олон юм.

Орчин үед аливаа зүйлийг хурдтай, мэдрэмжтэй судалж, сурч, ухаалаг, хөрвөх чадвартай байхаас өөр аргагүй болсон. Манай хамт олон таны хөтөч байх болно.

Бид нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурлаж олон шинэлэг сургалт, үйлчилгээ зохион байгуулж сvvлийн vеийн мэдлэг мэдээллийг Монголын ард тvмэндээ тvгээн дэлгэрvvлэх болно.

Та бvхэн манай байгууллагын vйлчилгээг сонгосноор аливаад ухаалаг, хурдтай, оновчтой, зөв зохистой сонголт хийж урам зоригтой эрч хүчтэйгээр ажил, амьдралдаа ахиц гаргана гэдэгт итгэлтэй байна.

VISAM Институтын цахим хуудсанд зочилсонд баярлалаа. 

 

 

Та бvхнийг хvндэтгэсэн:                Б.Батчимэг
VISAM Институтыг үүсгэн байгуулагч

 

 
 
  • Багш нар, зөвлөхүүд
  • Түүхэн замнал
  • Бүтээлүүд

Б.Амгаланбаяр (МУБТА)

Зөвлөх / IT технологийн багш

Боловсролын удирдлагын магистр, эдийн засагч, хэрэглээний математикч, IT инженер. VISAM институтыг үүсгэн байгуулагчдын нэг. Боловсрол, мэдээлэл технологийн салбарт 20-иод жил ажиллаж байна. DATABASE сургалтын төвийг үүсгэн байгуулж багшаар 12 жил ажиллаж олон арван хүнийг мэдээлэл технологи, компьютерийн мэдлэгт хөтөлсөн. Энэ хугацаанд компьютерийн болон математикийн чиглэлээр 30 гаруй ном бичиж, тэдгээр нь уншигч олны чухал гарын авлага болж, тухай тухайн үедээ салбарынхаа шилдэг номоор хэд хэдэн удаа шалгарч байсан. ТаныНом төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, ТУЗ-ын гишүүн. Одоо тус институтын зөвлөх ахлах багш.

Д.Пүрэвдорж

Програмист / Компьютерийн багш

Програмист мэргэжилтэй, тус VISAM институтын компьютерийн багш. www.taniinom.mn вэб сайтын администратор бөгөөд мэдээлэл технологийн салбарт 5 дахь жилдээ ажиллаж байна.

Г.Эрдэнэбаяр

Зөвлөх / PR, Маркетинг

Сошиал медиа маркетинг, PR чиглэлээр сүүлийн 2 жил ажиллаж байгаа  VISAM институтийн үйлчилгээ эрхэлсэн зөвлөх. Мазаалай – Хөдөлмөрийн иститутийг үүсгэн байгуулагч, зөвлөх.

 

  • 2002 оны 03 сарын 03 нд компьютер сургалтын "ДАТАБЕЙС" төв байгуулагдсан.
  • 2002 - 2014 оны хугацаанд компьютер, гадаад хэл, математикийн чиглэлээр ойролцоогоор 5000 хүнийг сургаж ажил амьдралын гарааг эхлүүлэх, дэвшин дээшилэх, сурч боловсроход үнэтэй хувь нэмэр оруулсан.
  • Мөн энэ хугацаанд компьютерийн чиглэлээр 20-иод ном сурах бичиг боловсруулан гаргаж олон олон хүний компьютер сурахад чухал гарын авлага болж байсан.
    • “Компьютерийн хэрэглээний хөтөч”
    • “Компьютерийн хэрэглээний хөтөч -2”
    • “Компьютерийн гэмтэл засвар” оны GRANDBOOK 2008 онд
    • “Компьютерийн оффис албан хэрэглээ-1”
    • “Компьютерийн бусад чухал хэрэглээ”
    • “Вэб хуудас хялбар хийх”
    • “Хэрэглээний програмуудын дасгал”
    • “Компьютерийн хэрэглээний хөтөч-3” оны GRANDBOOK 2009 онд
    • “Интернэт хэрэглээ” ШИЛДЭГ 100 НОМНЫ НЭГ 2010 онд
    • “Хэвлэлийн эх бэлтгэл”
    • “Компьютерийн гэмтэл засвар-2” ШИЛДЭГ 100 НОМНЫ НЭГ 2010 онд
    • “Компьютерийн хэрэглээний хөтөч-4”
    • “Вэб сайт хялбар хийх”
    • “Хэвлэл дизайн”
  • Мөн хөдөө орон нутаг, Төрийн болон Төрийн бус, Бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллаж захиалгат сургалтууд явуулсан.
  • Нийгмийн хариуцлагийн хүрээнд хэд хэдэн төсөл хөтөлбөрт оролцон үнэ төлбөргүй сургалтуудыг зохион байгуулсан.
  • 2014 онд үйл ажиллагаа, хөтөлбөр, боловсон хүчний шинэчлэл хийх зорилгоор үйл ажиллагаагаа түр завсарласан.

  • 2016 оны 03 сарын 04 ны билэгт сайн өдөр Мэдээлэл технологийн чиглэлээр ШИНЭ ХӨТӨЛБӨР боловсруулан "VISAM" институт байгуулагдсан.
  • Мэдээлэл технологийн салбарт нэгэн ШИНЭ ТҮҮХ БИЧИЖ ЭХЭЛЛЭЭ...

12000төг

5000төг

6000төг

10000төг

       

3000төг

6000төг

10000төг

2010он

       

2010он

2009он

2009он

2006он

       

2008он

2004он

2001он

ЛАВЛАХ УТАС:

99880606

       

VISAM institute

  • Бидний Алсын хараа / Vision

    Ирээдүйн чиг хандлагийг шингээсэн тухайн цаг үетэйгээ хөл нийлүүлсэн шинэ хөтөлбөр, мэдлэг, чадварыг оновчтой чиглүүлэгч, сургалтын тэргүүлэгч байгууллага байна.
  • Бидний Эрхэм зорилго / Mission

    Монгол хүний оюун санааны манлайлалыг төгөлдөржүүлнэ, өрсөлдөх чадвар, өөрчлөлт, шинэ техник технологи, мэдлэгийн үнэ цэнийг дээшлүүлнэ.
  • Бидний үнэт зүйлс / Value

    Хамтын ажиллагааг эрхэмлэнэ, Харилцагчидаа ямагт хүндлэнэ, Аливаад хариуцлагатай байна, Өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ, Шинийг санаачилж, Чухлыг нь суралцана, Ажилдаа чин сэтгэлээсээ хандана, Чанарыг хангаж, Бүтээмжээ дээшлүүлнэ.
  • 1

Сургалт явуулсан байдал

МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ОНОВЧТОЙ ХЭРЭГЛЭЭ СУРГАЛТ

70%
 

СОШИАЛ МЕДИА ЗӨВ, АШИГТАЙ ХЭРЭГЛЭЭНИЙ СУРГАЛТ

50%
 

КОМПЬЮТЕРИЙН АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭХ ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ

65%
 

КОМПЬЮТЕРИЙН АКАДЕМИК СУРГАЛТУУД

95%
 

"VISAM" ИНСТИТУТЫГ СОНГОСНООР

Таньд амлаж чадах бидний давуу тал, боломжууд

 

Цаг үедээ зориулсан хөтөлбөр

Мэдээлэл технологийн хурдтай хөгжилд цаг үедээ таарсан хөтөлбөрийг боловсруулсан.

 

Бүгдийг биш чухлыг нь

Мэдээлэлийн эмх замбараагүй энэхүү эрин үед зөвхөн өөрт хэрэгтэй мэдээлэлийг оновчтой бага хугацаанд олж авах

 

Тав тухтай орчин

Сургалтын таатай орчин, дэвшилтэд технологи, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, үнэгүй WiFi, кофе, цай...

 

Захиалгат сургалт

Бид таны тусгайлсан хэрэгцээнд тулгуурлан байгууллагын тань бүтээмжийг нэмэгдүүлэхэд зориулсан хөтөлбөрүүдтэй.

 

Эргэх холбоо

Та сургалтанд хамрагдсанаас хойш бидэнтэй байнга холбоотой байж, сурсан зүйлээ үнэ төлбөргүй бататгаж авах боломжтой.

 

Богино хугацаанд оновчтой

Дэлхийн хөгжилд хөл нийлүүлэхийн тулд богино хугацаанд оновчтой зүйл сурах, мэдрэмжтэй байх шаардлагатай болсон.

Харилцагч байгуулагууд

  • 1
  • 2